Хэрхэн ашиглах вэ?
5-10 минутад AI ажилтнаа бүрэн тохируулж эхэлнэ
1. Эхлэл
Бүртгүүлэх+
jkmsystem.space/signup руу ороод утасны дугаараа оруулж, нууц үг сонгоорой. Бид Gmail шаарддаггүй.
Шинэ бизнес үүсгэх+
Dashboard → 'Шинэ бизнес' товч дарна. Салбар (Дэлгүүр, Шүдний эмнэлэг, Ресторан...) сонгоно. Дараа нь Facebook Page холбоно.
Facebook Page холбох+
"Facebook Page холбох" товч дарна → FB нэвтрэх цонх нээгдэнэ → танай page-ээ сонгож зөвшөөрөл өгнө → AI автоматаар идэвхжинэ.
2. AI-г сургах
Бараа / үйлчилгээ нэмэх+
Dashboard → бизнес → 'Items' → нэр, үнэ, тайлбар, зураг нэмнэ. AI эдгээрийг дэлгэрэнгүй мэдэж хариулна.
FAQ (түгээмэл асуулт) нэмэх+
Dashboard → бизнес → 'FAQ' → 'Ажлын цаг хэдэн цаг хүртэл?' гэх мэт хэрэглэгч олонтаа асуудаг асуултуудыг нэмнэ.
AI өөрөө суралцдаг уу?+
Тийм. AI хэрэглэгч тус бүрийн мэдээллийг санаж, дахин уулзахад илүү хувь хүндлэлтэй хариулна. Долоо хоног бүр Даваа гарагт хариултаа сайжруулдаг.
3. Операторын горим
Хүн хариулмаар бол?+
Dashboard → Inbox → 'Operator Mode' товч дарна. AI зогсож, та өөрөө messenger-ээс хариулна.
AI буцаана?+
30 минут хариу бичээгүй бол AI автомат буцна. Эсвэл 'Operator Mode Off' товч дараарай.
Хэрэглэгч юу мэдэх вэ?+
Оператор горимд байхад хэрэглэгчдэд 'Одоо манай ажилтан танд хариулах болно' гэсэн мэдэгдэл очно.
4. Статистик
Өдрийн тайлан+
Орой бүр 20:00-д таны Messenger-д автомат тайлан ирнэ: хэдэн яриа болсон, хэдэн захиалга авсан, TOP асуулт.
7 хоногийн статистик+
Dashboard → бизнес → 'Analytics' хуудаснаас харна. Conversion rate, route distribution, cache hit rate бүгд байна.
Шинэ захиалга ирэхэд+
Бизнес эзний Messenger-д шууд мэдэгдэл очно: захиалсан зүйл, хэрэглэгчийн нэр, утас гэх мэт.
5. Нэмэлт боломжууд
Carousel каталог (SHOP)+
Хэрэглэгч 'бараа харуулаач' гэвэл AI автоматаар зурагтай, 'Захиалах' товчтой картыг харуулна.
Сануулга+
Шүдний эмнэлэг, Ресторан, Үл хөдлөх зэрэг бизнесийн цаг захиалгын өмнө автомат сануулга очно.
Latin үсэг+
Хэрэглэгч 'sain uu tanaih yu zardag ve' гэж бичсэн ч AI кирилл рүү хөрвүүлж ойлгоно.
Олон page, олон бизнес+
Нэг эзэн хэд ч бизнес удирдаж, бизнес тус бүрд хэд ч Facebook Page холбож болно.
6. Асуудал гарвал
AI хариулахгүй байна+
Шалгах: (1) Билл хугацаанд нь төлсөн үү? (2) FB Page зөв холбосон уу? (3) Operator mode-д байна уу? Эдгээрийг шалгаад ч болохгүй бол бидэн рүү холбогдоорой.
Хэрэглэгч буруу хариу авч байна+
FAQ-д бичиж нэмэх нь хамгийн хурдан. Эсвэл 'Custom Prompt'-д AI-д тусгай заавар өгч болно.
Утас / Messenger-ээр дэмжлэг+
99871109 руу залгах эсвэл Messenger-ээр MnChat page руу бичээрэй. 10 минут дотор хариулна.